“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб
99100998, 95248818, 94351747
Coach undralbat@yahoo.com
ISSF WORLD CHAMPIONSHIP PISTOLCAIRO, EGY12 OCT - 28 OCT 2022
Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн тамирчдын Олимпын эрх олгох тэмцээнд Монголын буудлага спортын Холбооны гар бууны тамирчин, ОУХМ Э.Даваахүү хийн гар бууны дасгалд, 50м-т 3 байдлаас буудах дасгалд Н.Баяраа нар "Парис-2024" Олимпын наадамд оролцох эрхээ авцгаалаа.
Тус тэмцээнд хийн гар бууны холимог багт Монголын буудлагын спортын нэгэн гэр бүл хамт баг болон оролцож хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчидтай өрсөлдөж, 4-р байр эзэллээ.
ОУХМ Э.Даваахүү нь хийн гар бууны дасгалд Олимпын эрхээ өвөртөлж, хүрэл медалийн болзол хангаж байсан бол 25м-т бууддаг Стандарт гар бууны дасгалд 572 оноогоор Монгол улсын дээд амжилтыг давтан мөнгөн медалийн эзэн тэмцээнээс хос медальтай боллоо.
Буудлага спортын Дэлхийн Аварга шалгаруулах 4 жил тутамд зохиогддог бөгөөд Монголын баг гар бууны тамирчид 1998 онд 1 алт, багийн хүрэл, 2006 онд хүрэл, 2010 онд залуучуудын алт, 2014 онд багийн мөнгө, залуучуудын багийн алт, 2018 онд залуучуудын багийн мөнгөн медаль авч байсан түүхтэй бол 2022 онд Кайрод болсон 53 дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дахин түүхийг шинээр бичлээ.
Хийн гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд багийн амжилтаар хүрэл медалийн оосроос атгаад алдаж байсан тэр өдрөөс хэдхэн өдрийн дараа Монголын гар бууны ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Э.Даваахүү нар 50м сонгомол гар бууны Холимог (Free pistol Mixed team) дасгалд багийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинээр тогтоов.
Монголын тамирчид шагналын
АЛТ МӨНГӨ ХҮРЭЛ тавцанд зогсон
Монгол улсын төрийн дуулалаа хоороор дуулав.
ОНООНЫ ӨМНӨ ӨВДӨГ СӨХӨРНӨ...
Дэлхийг дайлаар мордоод буцсу...
Хаяг:
Монголын гар бууны академи
Утас:
99100998
95248818
94351747
И-мэйл:
MongolianPistolAcademy@gmail.com
Биднийг дага
https://www.facebook.com/mongolianchampionclub
Ажлын цаг
Манай академи дараах цагуудад сургалт, арга хэмжээ, лавлагаа авахад нээлттэй.
- Даваа-Баасан: 9:00-18:00
- Бямба гарагт: 10:00 - 16:00
- Ням гараг: Хаалттай
Холбоос
The International Olympic Committee (IOC)
International Shooting Sport Federation (ISSF)
International Paralympic Committee (IPC)
International Military Sports Council (CISM)
Olympic Council of Asia (OCA)
Asian Shooting Confederation (ASC)
Mongolian Olympic Committee (MOC)
Mongolian Shooting Sport Federation (MSSF)
Mongolian Paralympic Committee (MPC)
Mongolian Para Shooting Federation (MPSF)
http://www.shooting.by/
“АВАРГААС АВАРГА” буудлага спортын клуб
99100998, 95248818, 94351747
undralbat@yahoo.com